Дэлхийн нүүдэлчдийн спортын VI наадам өнөөдөр хөшгөө нээнэ

Дэлхийн нүүдэлчдийн VI наадам өнөөдөр Киргизстаны Бишкек хотод хөшгөө нээнэ.

112 орны 3000 гаруй тамирчин оролцох тус наадмын нээлт өнөөдөр Төв Ази дахь хамгийн том 51 мянган үзэгчийн багтаамжтай Бишкек хотын “Бишкек Арена” цэнгэлдэх хүрээлэнд болно. Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцох бөгөөд 20 орчим орны төр, засгийн тэргүүн, сайд хүндэт зочноор оролцох ажээ.

Харин уралдаан тэмцээнүүд Кырчин агуйн орчимд, мөн Иссык-Куль мужийн Чолпон-Ата хотод ирэх сарын 6-ныг хүртэл үргэлжлэх юм. Тус наадамд Монгол Улсаа төлөөлөн үндэсний спортын 28 төрөлд 135 тамирчин хурд, хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдөж, Монголын үндэсний спортын өв соёлыг дэлхийд сурталчлан таниулна. Зургаа дахь удаагийн наадмын хөтөлбөрт Монголын үндэсний бөхийн төрөл анх удаа багтсанаараа онцлогтой.

2024 онд болсон тав дахь удаагийн наадамд Монгол Улсаас 16 төрөлд 66 тамирчнаа илгээхэд таван мөнгө, есөн хүрэл медаль хүртэж байсан юм. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн