Өнөөдөр болох үйл явдал
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцоно.
08:00 цагт: Засгийн газрын ээлжит бус хуралдаан Төрийн ордонд болно.
09:00 цагт:“Хоёр нийслэл, хамтын ой санамж: Эзэнт гүрнээс Бүгд найрамдах улс хүртэл. БНТУ-Монгол Улс” сэдэвт хурал МУИС-ийн I байрны Дугуй зааланд эхэлнэ.
13:00 цагт: Хөлбөмбөгийн U20 насны ААШТ-ий урьдчилсан шатны тоглолт Монголын хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэнд болно.
15:00 цагт: Японы Айчи-Нагояа хотод болох Азийн зуны спортын 20 дугаар наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэх ёслол COP17 цогцолборын “Монгол Улсын өргөө” гэрт болно.
“Туркийн сонин хэвлэл дэх монголчууд” номын нээлт болно.
Сагсан бөмбөгийн 2029 оны ААШТ-ий урьдчилсан 1 дүгээр шатны тэмцээн “М Банк Арена”-д болно.
Үзэсгэлэн:
-СТА Д.Батмөнх, СТА С.Базарваань, СТА Ч.Дорждэрэм нарын хамтарсан “Хийморийн морьд” уран зургийн үзэсгэлэн энэ сарын 31-нийг хүртэл “Норпэй арт” галерейд гарч байна.
-“Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн 10 дугаар сарын 20-ныг хүртэл Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд гарна.
Хилийн чанадад:
-“Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам” Киргизийн Бишкек, Чолпон-Ата хотод эхэлнэ.
-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.
-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.