Архангай аймгийн Өгийнуур сумын нутагт орших Өгий нуур нь хангайн бүсийн байгалийн үзэсгэлэнт газруудын нэг. Цэнгэг уст нуурын мандал, түүнийг хүрээлэх уудам тал, уулсын хаяа нийлсэн энэ газар бол зуны улиралд аялагч, жуулчдын зорин очдог нутаг билээ.
Архангайчуудын дунд Өгий нуурын үүсэлтэй холбоотой нэгэн домог яригдсаар иржээ. Эрт цагт залгаа нутгийн нэгэн залуу, бүсгүй хоёр хонины бэлчээрт танилцаж, хайр сэтгэлийн нандин холбоо тогтоожээ. Хангайн уул шиг ханхар сайхан залуу, үзэсгэлэн гоо бүсгүйн хайр сэтгэл удалгүй бусдын анхааралд өртөж, явган яриа явсаар бүсгүйн эцэгт хүрсэн гэдэг. Удам угсаа, хөрөнгө чинээг эрхэмлэдэг эцэг нь ганц охиноо ядуу залуутай гэрлүүлэхийг хүссэнгүй. Тиймээс залууг цэргийн албанд явуулж, охиноо нутгийн баян айлын хүүтэй суулгахаар шийджээ. Салахаас өөр аргагүй болсон хосуудад сүүлчийн удаа уулзах боломж олдсон байна. Тэр үед залуу “Хол газар салж явснаас чамайг үргэлж харж явъя” хэмээгээд уул болж хувирсан нь Авзага хайрхан уул болсон гэх домогтой. Харин хайртай залуугаа үдэж үлдсэн бүсгүйн нулимс сувд болон урсаж, хуримтлагдсаар нуур болсон нь Өгий нуур гэх домог байдаг. Энэ домог хайр дурлалын гунигт түүхийг өгүүлэх ч өнөө цагт Өгий нуур байгалийн үзэсгэлэн, нам гүм орчин, цэнгэг агаараараа аялагчдын зорин очдог газрын нэг болов.
Гэрэл зургийг С.УчралӨгий нуур /2026.08.26/Өгий нуур /2026.08.26/Өгий нуур /2026.08.26/Өгий нуур /2026.08.26/Өгий нуур /2026.08.26/Өгий нуур /2026.08.26/Өгий нуур /2026.08.26/Өгий нуур /2026.08.26/Өгий нуур /2026.08.26/Өгий нуур /2026.08.26/
Гэрэл зургийг С.Учрал