Өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 50 орчим хувьд хэтэрчээ

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2026-2027 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэлд үндэслэн багийн нутгаар тооцоолон гаргажээ.

Тодруулбал, зуншлагын байдал энэ сарын 20-ны байдлаар нийт нутгийн 60 орчим хувьд хэвийн, нутгийн 40 гаруй хувьд гантай болон гандуу байв. Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн 32.3 хувь бэлчээрийн нөөцтэй, 20.5 хувь бэлчээр хүрэлцээтэй, 29.8 хувь нь даац 1-3 дахин хэтэрсэн, 8.3 хувь нь даац 3-5 дахин хэтэрсэн, 9.1 хувь нь даац олон дахин хэтэрсэн байна.

Өөрөөр хэлбэл, ирэх өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 50 гаруй хувьд хүрэлцээтэй, харин 50 орчим хувьд хэтэрчээ. Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Ховд, Баянхонгор, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар аймгийн зарим, Увс, Говь-Алтай, Хөвсгөл, Архангай, Булган, Өвөрхангай, Төв, Дорноговь, Хэнтий аймгийн цөөн сумдын зарим нутгаар зуншлага оройтсон, гандуу болон гантай байгаагаас даац олон дахин хэтэрч гарсан байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн