Байгаль орчны нийтлэг асуудлыг шийдвэрлэхэд хамтрах өргөн боломж байгааг нотлов

Гадаад харилцааны сайд Б.Баттэцэг Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд оролцож буй Буркино Фасо Улсын Байгаль орчны асуудал эрхэлсэн дэд сайд Оуэдраого Памуссаг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Буркино Фасо Улсын төлөөлөгчид манай улсад зочилж, СОР17 бага хуралд төр засаг, иргэний нийгэм, хувийн хэвшил зэрэг 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр идэвхтэй оролцож, хурлын ажиллагаанд үнэтэй хувь нэмрээ оруулж байгаад Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг талархал илэрхийлж, хоёр улсын харилцааг хөгжүүлэх, тухайлбал, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт зэрэг тулгамдсан нийтлэг асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллах өргөн боломж байгааг нотоллоо.

СОР17 бага хурлыг амжилттай зохион байгуулж, төлөөлөгчдийг найрсгаар өндөр түвшинд хүлээн авч байгаа Монгол Улсын Засгийн газарт дэд сайд Оуэдраого Памусса гүн талархал илэрхийлж, далайд гарцгүй нийтлэг онцлог болон хот, хөдөөг эрчтэй хөгжүүлж буй Монгол Улсын туршлагаас суралцах сонирхолтой байгаагаа онцоллоо.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн