СОР17-д 170 орчим орны өндөр түвшний төлөөлөгч оролцож байна

, 2026 оны наймдугаар сарын 24Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын дээд түвшний уулзалт өнөөдрөөс эхлээд буй.

Дээд түвшний уулзалтын нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын дарга Б.Батцэцэг, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд бөгөөд СОР17 бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны даррга Ц.Сандаг-Очир, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад болон хүндэт зочид, сайд нарын түвшний төлөөлөгчид оролцсон юм.

Энэ долоо хоногоос эхэлж буй Сайд нарын түвшний үйл ажиллагаанд тус конвенцод нэгдсэн 170 орчим улсын өндөр түвшний төлөөлөгчид Улаанбаатар хотноо хуран цуглараад байна. Тэдгээрийн дотор 70 гаруй улсын сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргын түвшний төлөөлөгчид, мөн НҮБ, түүний системийн байгууллагууд, олон улсын байгууллагын удирдах албан тушаалтнууд, түүнчлэн хувийн хэвшил, иргэний нийгмийн салбарын нэр хүндтэй төлөөлөгчид хүрэлцэн ирсэн нь газрын доройтол, цөлжилт, гангийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, бодит үр дүнд хүрэхийн чухлыг илтгэж байна.

Энэхүү өндөр түвшний долоо хоногт бага хурлын албан ёсны яриа хэлэлцээ үргэлжлэхийн зэрэгцээ Санхүү, Ус, Газар ба хүн төвт өдөр, Хүнсний тогтолцоо ба эрүүл хөрс зэрэг сэдвийн хүрээнд Сайд нарын түвшний сэдэвт хэлэлцүүлэг болон тусгайлсан үйл ажиллагаа болох юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн