БУЭНОС-АЙРЕС, 2026 оны наймдугаар сарын 24. /ТАСС/. Аргентины нийслэл Буэнос-Айрес хотод болсон хагас марафон буюу 21 км 95 м-ийн зайн гүйлтэд оролцсон Этиоп улсын тамирчин Йомиф Кежелча дэлхийн дээд амжилтыг дахин тогтоолоо.
Энэ зайг тэрбээр 56 минут 51 секундэд туулжээ. Өмнөх рекордыг Уганда улсын тамирчин Жейкоба Киплимо тогтоосон бөгөөд тэрбээр гуравдугаар сард Лиссабонд болсон гүйлтийн үеэр хагас марафон зайг 57 минут 20 секундэд туулсан юм. Мөн өмнө нь хоёрдугаар сард 56 минут 42 секундийн амжилт үзүүлсэн боловч гүйлтийн зам шаардлага хангаагүй учраас энэ рекордыг нь бүртгэн баталгаажуулаагүй ажээ.
Кежелча өмнө нь 2024 оны 10 дугаар сард Испанийн Валенсиа хотод болсон гүйлтийн үеэр 57 минут 30 секундээр барианд орж, дэлхийн дээд амжилт тогтоож байв.
Өдгөө 29 настай тэрбээр 10 км-ийн зайд /26 минут 31 секунд/ дэлхийн рекорд тогтоосон бөгөөд 2019 ба 2025 оны ДАШТ-ий мөнгөн медаль хүртсэн байна. Мөн битүү цэнгэлдэх хүрээлэнд болсон 2016, 2018 оны ДАШТ-ий 3 км-ийн зайн гүйлтэд хоёр алтан медаль авчээ.