Цогт-Өндөр багт байгуулсан бага сургуулийн үйл ажиллагаатай танилцав

, 2026 оны наймдугаар сарын 24Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд Монгол Улсад айлчилж буй НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммедын хамт Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өчигдөр Төв аймгийн Батсүмбэр суманд ажиллалаа.

Энэ үеэр “Багийн бага сургууль” санаачилгын хүрээнд Цогт-Өндөр багт байгуулсан бага сургуулийн үйл ажиллагаатай танилцав. Алслагдсан сум, багийн хүүхдүүдэд сургуулийн өмнөх болон бага боловсролыг тэгш, хүртээмжтэй хүргэх зорилготой тус сургуульд 75 хүүхэд суралцаж байна. Тус сургууль 40 кВт-ын хүчин чадалтай нарны эрчим хүчний систем, цэвэр усны гүний худаг, бохир ус цэвэрлэх байгууламжтай бөгөөд орчин үеийн цахим тоног төхөөрөмжөөр тоноглогджээ.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд алслагдсан сумдын багийн төвүүдэд таван бага сургууль барьсан бөгөөд энэ онд дахин зургаан сургууль байгуулахаар ажиллаж байгаа аж.

Хүүхэд хаана амьдарч байгаагаас үл хамааран чанартай боловсрол эзэмших боломжтой байх ёстой. Хөдөөгийн хүүхдүүдэд энэ боломжийг ойртуулж, ирээдүйд нь хөрөнгө оруулж буй “Багийн бага сургууль” санаачилга нь хүртээмжтэй боловсрол, тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх бодит алхам болж байгааг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг онцлов.

Мөн үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед малчин айлд зочиллоо. 

Цогт-Өндөр багт байгуулсан бага сургуулийн үйл ажиллагаатай танилцав

Цогт-Өндөр багт байгуулсан бага сургуулийн үйл ажиллагаатай танилцав

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн