СОР17: Тусгай хамгаалалттай газар нутаг бол тогтвортой хөгжил, үндэсний аюулгүй байдлын баталгаа, ирээдүй хойч үедээ үлдээх өв

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын зургаа дахь өдөр Ногоон бүсийн “Байгаль” павильонд зохион байгуулсан Тусгай хамгаалалттай газар нутгийн өдөрлөгийн хүрээнд болсон “Монголын тусгай хамгаалалттай газар нутгийн үнэ цэн, экосистемийн үйлчилгээ” сэдэвт хэлэлцүүлгийг нээж үг хэлэхдээ Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир “Тусгай хамгаалалттай нгазар нутгийн асуудал нь  Монгол Улсын тогтвортой хөгжил, үндэсний аюулгүй байдал, ирээдүй хойч үедээ үлдээх байгалийн өвийн тухай асуудал юм” хэмээн  онцоллоо. 

Мөн тэрбээр Монгол орны тусгай хамгаалалттай газар нутаг нь хүнс, усны аюулгүй байдал, уур амьсгалын тэсвэрлэх чадвар, биологийн олон янз байдал, орон нутгийн иргэдийн амьжиргаа, улсын ирээдүйн хөгжилтэй салшгүй холбоотой гэдгийг тодотгож, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17-р бага хурал дуусахаас өмнө Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барих төлөвлөгөөтэй байгааг хэллээ.

Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого, санхүүжилт, менежмент болон талуудын оролцооны талаар санал солилцон, харилцан туршлага солилцох, олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх талбар болсон энэхүү өдөрлөгийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газар, Монголын Байгалийн Өв Сан, Де Нэйче Консерванси (TNC) Монгол дахь төлөөлөгчийн газар, “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийн Төслийн зохицуулах нэгж хамтран зохион байгуулав.

Өдөрлөгийн хүрээнд  Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Тусгай хамгаалалттай газар нутгийн Замын зураг, түүний ач холбогдол, дэлхийн чиг хандлагатай хэрхэн уялдаж буй талаар БОУАӨЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газраас танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Бодлогын шинэчлэл нь хамгаалалтад авах талбайг нэмэгдүүлэхээс гадна хамгаалсан газар нутгийг үр дүнтэй удирдах, тогтвортой санхүүжүүлэх, шинжлэх ухаан, бодит мэдээлэлд тулгуурлан шийдвэр гаргах, нутгийн иргэдийн оролцоог хангах тогтолцоог бүрдүүлэхэд чиглэж байгаа. Эдгээр болон бусад хамрах сэдвийн хүрэээд төр, олон улсын байгууллага, иргэний нийгэм болон тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын төлөөлөл оролцсон хэлэлцүүлэг өрнөв. 

Хэлэлцүүлэгт Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN), Де Нэйче Консерванси (TNC), ЮНЕСКО болон ТХГН-ийн хамгаалалтын захиргаадын төлөөлөл оролцож, байр сууриа илэрхийллээ.

БОУАӨЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газрын дарга Ц.Уранчимэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн эрх зүйн орчны хэлэлцүүлгийн хамгийн чухал асуудал нь тус хуульд цаашид бүрэн хэрэгжих шаардлагатай зохицуулалтуудыг тусгасан явдал гэсэн бол Монголын Байгалийн Өв Сангийн Удирдах зөвлөлийн, доктор С.Амгаланбаатар, Тухайн нутгийн байгаль, цаг уурын өөрчлөлтийг хамгийн түрүүнд мэдэрдэг хүмүүс болох малчид, байгаль хамгаалагчдын саналыг сонсох ёстой гэв. Мөн Де Нэйче Консерванси (TNC) байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Д.Галбадрах, Тусгай хамгаалалттай газар нутагт үр дүнд суурилсан санхүүжилт олгох шинэлэг санал санаачилга гаргалаа. Олон улсад жишиг болох болов уу гэж найдаж байна хэмээлээ.

Энэ үеэр “Зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг дэмжих шинэ хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд Богдхан уулын дархан цаазат газрын захиргаа болон “Эн Си Ди Групп” ХХК зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг хангах экологийн гарц байгуулах төсөл хэрэгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав. Богдхан уулсын ДЦГ-ын хамгаалалтын захиргааны дарга Э.Цогбадрал “Зам дэд бүтэц хөгжихийн хэрээр ан амьтдын нүүдлийн жим хумигдаж байдаг. Богдхан ууланд экологийн гарц байгуулах хамтын ажиллагааны санамж бичгийг үзэглэлээ. Цаашид экологийн гүүрэн гарц байгуулах хэрэгцээ шаардлага байгаа” хэмээв.

Хөтөлбөрийн бас нэг онцлох хэсэг нь тусгай хамгаалалттай газар нутгийг хариуцан хамгаалж буй байгаль хамгаалагчид ажлынхаа үнэ цэн, онцлог, өдөр тутамд тулгардаг сорилт, уур амьсгалын өөрчлөлт болон хүний үйл ажиллагааны нөлөөлөл, хамгааллын ажлыг цаашид хэрхэн бэхжүүлэхэд шаардлагатай талаар харилцан туршлага солилцов.  

Монгол орны ялгаатай экосистем, хамгааллын онцлогийг төлөөлсөн Хан Хэнтий ДЦГ, Богдхан уулын ДЦГ, Говийн бага ДЦГ, Хөвсгөл нуурын БЦГ, Хустайн БЦГ, Их Нартын БНГ, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын хамгаалалтын захиргаад биологийн олон янз байдал, зэрлэг амьтан хамгаалал, экологийн гарц, мониторинг, хүлэрт намгийн хамгаалал, хамтын менежмент, хот орчмын газар ашиглалт зэрэг чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, тэргүүн туршлагаа танилцууллаа. Тухайлбал, Их нартын БНГ-ын хамгаалалтын захиргааны дарга Т.Анандпүрэв, Байгаль хамгаалах нь зөвхөн байгаль хамгаалагчдын ажил биш. Орон нутаг, нутгийн иргэд, малчид, аж ахуй нэгжүүдтэйгээ хамтран хамтын менежментийн зарчмаар тусгай хамгаалалттай газар нутгаа хамгаалдаг хэмээсэн юм.

Мөн өдрийн турш “ТХГН-ийн паспорттой аялал” өртөөчилсөн танин мэдэхүйн үйл ажиллагаа үргэлжилж, хүүхэд, залуучууд, гэр бүл болон бусад оролцогчид ТХГН-ийн талаар танин мэдэхүйн даалгавар гүйцэтгэж байгаль хамгаалалд өөрийн оруулах хувь нэмрийн талаар амлалт бичих байдлаар идэвхтэй оролцов.

СОР17: Тусгай хамгаалалттай газар нутаг бол тогтвортой хөгжил, үндэсний аюулгүй байдлын баталгаа, ирээдүй хойч үедээ үлдээх өв

СОР17: Тусгай хамгаалалттай газар нутаг бол тогтвортой хөгжил, үндэсний аюулгүй байдлын баталгаа, ирээдүй хойч үедээ үлдээх өв

СОР17: Тусгай хамгаалалттай газар нутаг бол тогтвортой хөгжил, үндэсний аюулгүй байдлын баталгаа, ирээдүй хойч үедээ үлдээх өв

СОР17: Тусгай хамгаалалттай газар нутаг бол тогтвортой хөгжил, үндэсний аюулгүй байдлын баталгаа, ирээдүй хойч үедээ үлдээх өв

СОР17: Тусгай хамгаалалттай газар нутаг бол тогтвортой хөгжил, үндэсний аюулгүй байдлын баталгаа, ирээдүй хойч үедээ үлдээх өв

СОР17: Тусгай хамгаалалттай газар нутаг бол тогтвортой хөгжил, үндэсний аюулгүй байдлын баталгаа, ирээдүй хойч үедээ үлдээх өв

СОР17: Тусгай хамгаалалттай газар нутаг бол тогтвортой хөгжил, үндэсний аюулгүй байдлын баталгаа, ирээдүй хойч үедээ үлдээх өв

СОР17: Тусгай хамгаалалттай газар нутаг бол тогтвортой хөгжил, үндэсний аюулгүй байдлын баталгаа, ирээдүй хойч үедээ үлдээх өв

СОР17: Тусгай хамгаалалттай газар нутаг бол тогтвортой хөгжил, үндэсний аюулгүй байдлын баталгаа, ирээдүй хойч үедээ үлдээх өв

GolMedee

GolMedee

СОР17: Тусгай хамгаалалттай газар нутаг бол тогтвортой хөгжил, үндэсний аюулгүй байдлын баталгаа, ирээдүй хойч үедээ үлдээх өв

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн