Монголын ногоон санхүүгийн корпораци урт хугацааны эх үүсвэрийг бий болгоно

Төр, олон улсын байгууллага, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан урт хугацааны ногоон эх үүсвэрийг бий болгох Монголын ногоон санхүүгийн корпорацийг өнөөдөр албан ёсоор нээлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, “Байгалийн нөөцийг бид эдийн засгийн үр өгөөж болгон хувиргахдаа зөвхөн өнөөдрөө бодох биш, ирээдүй хойчоо дунд, урт хугацааны бодлогоор давхар бодож явах ёстой. Төр, олон улсын байгууллага, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурласан Монголын ногоон санхүүгийн корпорацийн албан ёсны нээлтийг COP17-гийн үеэр хийж байгаа нь Монгол Улс уур амьсгал, байгаль орчны зорилтоо бодит хөрөнгө оруулалт, хэрэгжихүйц төсөл болгон хувиргах эрмэлзлийн тод илэрхийлэл юм.

Энэхүү корпораци нь эрчим хүчний хэмнэлттэй, бага нүүрстөрөгчийн технологийг нэвтрүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ногоон бизнес, төсөлд урт хугацааны санхүүжилт олгох, дотоод гадаадын хөрөнгө оруулалтыг татах санхүүгийн чухал суваг болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Тус санхүүгийн корпорацийг Уур амьсгалын ногоон сан, ХАС банк, Зээлийн батлан даалтын сан, Хөгжлийн банк болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн оролцоотойгоор байгуулж байна. Корпораци нь банк болон банк бус санхүүгийн байгууллагуудаар дамжуулан ногоон төсөлд зориулсан урт хугацааны санхүүжилтийг нийлүүлэх үндэсний санхүүгийн механизм юм. Ингэснээр дотоодын санхүүгийн байгууллагууд,

-Гэр хорооллын дулаалга, цэвэр халаалт, эрчим хүчний хэмнэлт,

-Хүртээмжтэй ногоон орон сууц,

-Аж ахуйн нэгжүүдийн эрчим хүчний үр ашиг,

-Бага нүүрстөрөгчийн технологи

-Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд, бага орлоготой болон эмзэг бүлгийн хэрэглэгчдэд зориулсан ногоон санхүүжилтийн бүтээгдэхүүнийг илүү урт хугацаатай, хүртээмжтэй нөхцөлөөр санал болгох боломж нэмэгдэнэ.

Нээлтэд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Монголын ногоон санхүүгийн корпораци урт хугацааны эх үүсвэрийг бий болгоно

Монголын ногоон санхүүгийн корпораци урт хугацааны эх үүсвэрийг бий болгоно

Монголын ногоон санхүүгийн корпораци урт хугацааны эх үүсвэрийг бий болгоно

Монголын ногоон санхүүгийн корпораци урт хугацааны эх үүсвэрийг бий болгоно

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн