Богдхан уулын өвөрт орших Манзуширын хийд нь Монголын шашин, түүх, соёлын үнэт өвийг хадгалсан дурсгалт газрын нэг юм. Эрт цагт бурхны шашны томоохон төвүүдийн нэг байсан тус хийд өнөөдөр өнгөрсөн үеийн түүхийг өгүүлэх чулуун хэрэм, байгалийн үзэсгэлэнт төрхөөрөө олон нийтийн анхаарлыг татсаар байна. Манзуширын хийдийн өнөөгийн дүр төрх, түүхэн дурсгалын ул мөр, байгальтайгаа зохицон орших өвөрмөц өнгө төрхийг “NEWS” агентлаг энэ долоо хоногийн фото сурвалжлагаараа онцолж байна.



































