Хуучин байшингийн хонгилоос 9 сая еврогийн алт олджээ

БРЮССЕЛЬ, 2026 оны наймдугаар сарын 15 /ANADOLU/. Бельгийн Дендермонд хотод хуучны нэгэн байшинг шинэчлэн засварлаж байх үеэр 9 сая орчим еврогоор үнэлэгдэх алтан гулдмай, алтан зооснууд олдсон байна.

Барилгын De Brand компанийн ажилчид уг байшингийн хонгилын хананд алтаар дүүргэсэн сейф буюу төмөр авдар байсныг олсон нь Бельгийн түүхэн дэх хамгийн том олдворуудын нэг юм. Тус компани шар айрагны үйлдвэрийн хуучин байрыг Нийгмийн халамжийн төвийн /CAW Oost-Vlaanderen/ офис болгон засварлаж байжээ.

Бельгийн хэвлэлүүдэд бичсэнээр, төмөр авдар дотор олон тооны алтан гулдмай, хэдэн мянган алтан зоос байсан ажээ. Олдворын талаар тэр даруй байшингийн эзэн, CAW байгууллага болон хууль сахиулах байгууллагуудад мэдэгдсэнээр цагдаа нар алтыг аюулгүй газарт авчирсан байна.

Дорнод Фландр мужийн прокурорын газраас алтны гарал үүсэл ба хууль ёсны эзэмшигчийг тогтоохын тулд мөрдөн шалгалт хийж эхэлжээ.

Алт олдсон тухай мэдээлэл цацагдсаны дараа алт хайх гэсэн хотын иргэд тухайн дүүрэг рүү олноороо цуварч байгаа гэнэ.  

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн