Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

 Энэ зун Европт болж буй тав дахь удаагийн хэт халалтын улмаас Францын цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл 15 орчим хувиар буурах төлөвтэй байгаа бөгөөд зургаан реактор бүрэн зогсох төлөвтэй байгааг оператор компани болох “EDF” мэдээллээ.

Зуны турш үргэлжилсэн хэт халалтын дараа Европт усны хомсдол үүсэж, ой хээрийн түймэр дэгдэж, зарим газарт хүний амь нас үрэгдээд байна.

Өнөөдрийн байдлаар есөн реакторыг хамарсан цөмийн эрчим хүчний хязгаарлалт оргил үедээ 9.4 гигаватт хүрэх төлөвтэй байгааг EDF анхаарууллаа. Хэт халалттай холбоотой түр зогсолт нь ээлжит засвар үйлчилгээ, техникийн асуудал болон түлшний хэмнэлттэй зэрэгцсэнээр баасан гарагт 27.7 ГВт орчим эрчим хүчийг сүлжээнд дутуу нийлүүлснээр хэрэглээ 2023 оны наймдугаар сараас хойших хамгийн доод түвшинд хүрч буурна.

Францад наймдугаар сар бол бүх нийтийн амралтын үе учраас эрчим хүчний хэрэглээ багасаж, үүнийг дагаад үнэ буурдаг. 

Цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл буурснаар Их Британи, Герман зэрэг орнууд нүүрс, хийгээр ажилладаг цахилгаан станцуудаа ажиллуулахад хүрч байна.

Францын цахилгаан эрчим хүчний хэрэглээний 70 орчим хувийг АЦС-ууд хангадаг.

GolMedee

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн