Тэнгисийн хилийг хамгаалах олон үндэстний эвсэл байгуулагджээ

ИСТАНБУЛ,2026 оны наймдугаар сарын 14 /ANADOLU/. Тэнгисийн хамгаалалтын олон үндэстний эвсэл байгуулах тухай мэдэгдэлд 15 улсын төлөөлөл гарын үсгээ зурсан тухай Саудын Арабын Батлан хамгаалах яам өчигдөр мэдээллээ.

“Хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан улсуудын тоо 15-д хүрснээс 13 нь эвслийн дүрмийг баталж, тус эвсэлд нэгдэж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн” гэж Х нийгмийн сүлжээнд нийтлэгдсэн мэдэгдэлд дурджээ.

Саудын Арабын Жидда хотод пүрэв гарагт болсон эвслийн байгууллагуудын 3 дахь удаагийн зөвлөгөөний дараа дээрх мэдэгдлийг хийсэн байна.

Тус эвслийг Саудын Арабын цэргийн командлагч даргалах бөгөөд түүний орлогчоор Пакистаны төлөөлөгч ажиллана.

Долоодугаар сарын 30-нд Саудын Араб болон бусад 13 улс Тэнгисийн хилийг хамгаалах олон үндэстний эвсэл байгуулснаа зарласан юм. Эвслийн зорилго нь Баб-эль-Мандебийн хоолой, Улаан тэнгис ба Адены хойгт далайн тээврийн чөлөөт байдал, олон улсын худалдааны чөлөөт байдлыг хангахад оршино.

Ингээд наймдугаар сарын 6-ны өдөр эвслийн командлагчаар Саудын Арабын тэнгисийн цэргийн хүчний контр адмирал Абдулла бин Салем Аль-Шехри-г томилсон байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн