Ажлын байрны сонгон шалгаруулалт оролцохыг урьж байна

Онцгой байдлын байгууллагын туслах албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор “Аврагч гал сөнөөгч”, “Аврах, гал унтраах автомашины жолооч”-ийн албан тушаалд иргэдийг сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

 Иймд дараах шаардлагыг хангасан иргэдийг тухайн аймаг, орон нутгийн Онцгой байдлын газарт 2026 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 09 дүгээр сарын 04-нийг хүртэл бүртгэнэ.

Тавигдах шаардлага:

  • Хугацаат цэргийн алба хаасан (хугацаат цэргийн албыг биеэр болон оюутан цэрэг, дүйцүүлэх хэлбэрээр),
  • Биеийн өндөр (эрэгтэй 170см-ээс дээш)
  • Нас 19-25 (Гал унтраах автомашины жолооч 30 хүртэл настай),
  • Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх,
  • Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй байх,
  • “Аврах, гал унтраах автомашины жолооч”-ийн сонгон шалгаруулалтад орох иргэд жолооны үнэмлэхтэй ирсэн байх,
  • Биеийн ил харагдах хэсэгт шивээсгүй байх.

Бүрдүүлэх материал:

  • Онцгой байдлын байгууллагад ажиллахыг хүссэн өргөдөл
  • Боловсролын түвшин, мэргэжлийн зэргийг тодорхойлсон бичиг баримт (гэрчилгээ, диплом, үнэмлэх) хуулбар
  • Иргэний үнэмлэх (E-mongolia) татаж авсан хуулбар
  • Оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт (E-mongolia) татаж авсан хуулбар
  • Шаардлагатай бусад материал (жолооны үнэмлэхийн хуулбар эх хувийн хамт, цэргийн үүрэгтний үнэмлэх)
  • Ял шийтгүүлж байгаагүй лавлагаа

Холбогдох мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газрын Захиргаа, эрх зүй хүний нөөцийн газрын 51-263561 утсаар холбогдож лавлана уу.

Жич: Архангай, Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай аймгуудын иргэдийн нөхөн хангалт бүрдсэн тул сонгон шалгаруулалтад тус аймгуудаас иргэдийг оролцуулахгүй болно.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн