Монгол-Оросын угсаатны зүйн судалгааны уламжлал, өнөөгийн чиг хандлагыг хэлэлцэв

Улаанбаатар, 2026 оны наймдугаар сарын 13 //. “Чингис хаан” үндэсний музейгээс “Монгол-Оросын соёл иргэншил хоорондын харилцаан дахь угсаатны соёлын хүчин зүйлс: Өнөөгийн чиг хандлага ба хэтийн төлөв” сэдэвт эрдэм шинжилгээний дугуй ширээний уулзалт өнөөдөр боллоо.

Уулзалтын үеэр Музейн судалгаа, сан хөмрөгийн төвийн эрхлэгч, антропологийн ухааны доктор Г.Бямбарагчаа “Монгол-Зөвлөлтийн хамтарсан шинжилгээний экспедицийн судалгааны ажил 1960-аад оноос эхэлж өнөөг хүртэл тасралтгүй үргэлжилж байна” хэмээн тодотгов.

“Чингис хаан” үндэсний музейн ЭШ-ний тэргүүлэх ажилтан, доктор Ч.Батдорж илтгэлдээ, Зөвлөлтийн судлаач А.Д.Симуковын судалгааг онцолж, түүний судалгааны гол чиглэл нь монгол орны физик газар зүйн судалгааг хийж жилийн дөрвөн улирлын нүүдлийн байдлаас хамаарч зургаан хэв маягт хуваан хангайн, талын, дорнодын говийн хэв маяг ялгаатай гэж үзэж 1934 онд БНМАУ-ын физик газар зүйн хэмээн томоохон бүтээл туурвиж, хожмоо 2007 онд хэвлэгдсэн. Энэхүү бүтээл нь монгол орны газар зүй, байгаль цаг уур, МАА, хүн ам зүй зэрэг өргөн хүрээг хамарсан томоохон бүтээл болсон. Уг бүтээлд БНМАУ-ын хүн ам зүйн судалгааг анх удаа бодитой судалж, угсаатны бүлгүүдийг Монгол, Түрэг, Манж-тунгус, бусад гэсэн байдлаар Оросын судлаачдын уламжлалт ангиллын дагуу авч үзсэн. Түүний бүтээл нь XX зууны монгол угсаатны аж байдал, ахуй соёл, зан заншил, гэр бүл, хүн ам зэрэг угсаатан судлалын тулгуур суурь сэдвүүдийг хөндсөн томоохон судалгаа болсныг онцоллоо.

Уулзалт, хэлэлцүүлгийн төгсгөлд судлаачдын судалгааны үр дүнгээр ОХУ болон Монгол уУлсын эрдэм шинжилгээний сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх, хамтарсан судалгааг улам өргөжүүлэн ажиллахаар тохиролцов.

Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны анхны байгууллага Судар бичгийн хүрээлэн 1921 онд байгуулагдсанаар шинжлэх ухааны олон талт салбарыг хөгжүүлэх эхлэл тавигдсан. Энэ үеэс эхлэн судар бичгийн хүрээлэнд ажиллаж байсан Зөвлөлтийн судлаачид оюутнуудаас Монгол Улсын бүрэлдэхүүнд байсан угсаатны бүлгүүд дэх угсаатны зүйн асуудлаар судалгааг хийж эхэлсэн байна.

Монгол-Оросын угсаатны зүйн судалгааны уламжлал, өнөөгийн чиг хандлагыг хэлэлцэв

Монгол-Оросын угсаатны зүйн судалгааны уламжлал, өнөөгийн чиг хандлагыг хэлэлцэв

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн