Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

Колумбын баруун хэсэгт даваа гарагт болсон 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн үеэр нурангид дарагдсан нярай хүүхдийг аврагчид эсэн мэнд гаргажээ.

Тодруулбал, Газар хөдлөлтийн улмаас Кали хотын орон сууцны барилга нурсан бөгөөд аврах багийнхан нуранги дороос хүүхдийн дууг сонссоны дараа гар ажиллагаагаар нурангийг цэвэрлэн, нярайг олсон байна. Ажиллагааны үеэр олон хүн сайн дураараа нэгдэн нурангийг гараараа зайлуулж, хүүхдийг аюулгүй гаргахад тусалжээ. Газар хөдлөлтийн улмаас одоогийн 254 хүн амиа алдсан байна.

Аврах, эрэн хайх ажиллагаа хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд нас барагсдын тоо нэмэгдсээр байна. Аврагчид нуранги дор амьд үлдсэн хүмүүсийг эрэн хайж, сайн дурынхан болон онцгой байдлын алба хаагчид хамтран ажиллаж байгаа юм.

ВИДЕО:

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн