А.Овечкинд “Мөнгөн согоо” шагнал гардуулжээ

МЫТИЩИ, 2026 оны наймдугаар сарын 9 /TASS/. Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн /NHL/ “Вашингтон Кэпиталз” багийн ахлагч бөгөөд довтлогч Александр Овечкин бямба гарагт 2025 оны шилдэг тамирчны хувиар “Мөнгөн согоо” шагналаа гардан авчээ. Шагнал гардуулах ёслол Овечкины нэрэмжит цомын тэмцээн явагдаж буй “Мытици Арена” спортын ордонд болсон тухай манай сурвалжлагч мэдээллээ.

Оросын Спортын сэтгүүлчдийн холбооноос олгодог “Мөнгөн согоо” шагналыг гардуулах ёслол өнгөрсөн 7 дугаар сард болсон бөгөөд Овечкин түүнд оролцож амжаагүй юм. Энэ удаад холбооны тэргүүн Дмитрий Тугарин цомын тэмцээний хүрээнд болсон гала тоглолтын дараа “Мөнгөн согоо”-г түүнд гардуулан өглөө.

Уг шагналыг Овечкиноос гадна дугуйчин Яна Бурлакова, туялзуур сэлэмчин Яна Егорян, жүдоч Матвей Каниковский, усанд сэлэгч Климент Колесников, Евгения Чикунова нар, пара усанд сэлэлтийн тамирчин Дарья Лукьяненко, “Краснодар” багийн хөлбөмбөгчин Жон Кордоба, теннисчин Вероника Кудерметова, гимнастикч Ангелина Мельникова нар хүртсэн байна. Тэднийг 302 сэтгүүлчийн дунд явуулсан санал асуулгаар тодруулжээ.

Москвагийн дагуул хот болох Мытищи-д болсон Овечкины цомын тэмцээнд 12-оос доош насны хүүхдүүдийн 24 баг оролцлоо. Үзэгчид болон өсвөрийн тамирчид Овечкиноос гарын үсгийг нь авахын тулд олноороо түүнийг бүчин авсан тул 8 бие хамгаалагч алдарт тамирчныг дагалдан явжээ. Хамгаалагчид Овечкины хэлсэн “I’m OK. Russian machine never breaks” гэсэн үг бүхий майк өмссөн байлаа.    

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн