Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

Улаанбаатар, 2026 оны наймдугаар сарын 3 //. Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилгыг бүрэн дуусгахад шаардлагатай 4.1 тэрбум төгрөгийг АХБ-ны хөрөнгө оруулалтаар шийдвэрлэхээр болжээ.

Тус сургуулийн барилгын ажил олон жилийн турш царцсан бөгөөд гүйцэтгэгч компани гэрээнд заасан хугацаандаа ажлаа бүрэн гүйцэтгээгүй, мөн туршлагагүй компанитай байгуулсан тендерийн сонгон шалгаруулалт зэрэг шалтгааны улмаас бүтээн байгуулалт өнөөдрийг хүртэл дуусаагүй байна. Үүний улмаас Рэнчинлхүмбэ сумын сурагчид зуухан галлагаатай хуучин сургуулийн байранд хичээллэсээр иржээ.

Харин барилгын ажил бүрэн дуусаагүй байхад улсын комисс ашиглалтад хүлээн авсантай холбоотой асуудлаар комисст ажилласан төрийн албан хаагчдад хариуцлага тооцох асуудал шүүхээр хэлэлцэгдсэн байна. Шүүхийн шийдвэрээр гүйцэтгэгч компани 700 гаруй сая төгрөгийг нөхөн төлөхөөр болсон байна. Мөн тухайн үед улсын комисст ажилласан албан хаагч бүр 8 сая төгрөгийг гурван жилийн хугацаанд төлөх, түүнчлэн хоёр жилийн хугацаанд төрийн албанд ажиллах эрхийг нь хязгаарлах шийдвэр гарчээ.

Ийнхүү шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэснээр олон жил үргэлжилсэн тус сургуулийн барилгын ажлыг бүрэн дуусгаж, сурагчдыг стандартын шаардлага хангасан шинэ сургуулийн байранд хичээллэх нөхцөл бүрдэх юм.

Рэнчинлхүмбэ сумын сургуулийн барилгын ажлыг үргэлжлүүлэх санхүүжилтийг шийдвэрлэв

Рэнчинлхүмбэ сумын сургуулийн барилгын ажлыг үргэлжлүүлэх санхүүжилтийг шийдвэрлэв

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн