Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

Улаанбаатар, 2026 оны наймдугаар сарын 3 //. МИАТ ТӨХК Boeing 787-9 загварын агаарын хөлөгт техникийн доголдол гарсантай холбогдуулан энэ сарын 2-ны өдрийн Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар чиглэлийн ОМ161/162 дугаар нислэгийг цуцлах шийдвэр гаргажээ.

Тус нислэгийн тасалбар худалдан авсан зорчигчдыг бусад нислэгт шилжүүлэх, дамжин нислэгийн зохицуулалтыг шуурхай хийж байгаа бөгөөд үүнтэй холбоотой 8 дугаар сарын 4-ний өдрийг дуустал Сөүл, Токио, Бээжингийн чиглэлийн зарим нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлт орж байгааг мэдэгдэв.

МИАТ ТӨХК энэ хугацаанд өргөтгөсөн бүрэлдэхүүнээр ажиллаж байгаа ба мэдээлэл, лавлагааны төвийн утасны ачаалал нэмэгдсэн тул дуудлага хүлээж болзошгүйг анхаарууллаа. Мөн шилжүүлэн захиалсан нислэгийн талаарх мэдээллийг зорчигчдын тасалбар худалдан авахдаа бүртгүүлсэн гар утасны дугаар болон и-мэйл хаягаар хүргүүлж байгаа аж.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн