“Artemis II” хөтөлбөрийн сансрын нислэг хойшлогдлоо

“NASA” гуравдугаар сарын 6-нд хийхээр төлөвлөсөн “Artemis II” Сарны хөтөлбөрийн хөөргөлтийг товлосон хугацаанд нь хийх боломжгүй болсныг мэдэгдлээ.

Тус агентлаг ойрын хэдэн долоо хоногт хөөргөх зөвшөөрөл авч магадгүй гэж найдаж байсан. Гэвч энгийн шалгалтын үеэр хөөргөх ажиллагаанд шаардлагатай гелийн урсгалд асуудал байсныг инженерүүд илрүүлжээ. Гелийг түлшний савыг даралтыг алдагдуулахгүй байх болон пуужингийн системийг хөргөхөд ашигладаг тул энэ нь ноцтой техникийн доголдолд тооцогдож байна. Иймээс нэмэлт засвар үйлчилгээ хийх шаардлагатай болжээ.

“Artemis II” нь дөрвөн сансрын нисгэгчийг Сарны алс тал буюу харанхуй хэсэг руу 10 хоногийн аялалд илгээж, буцаан авчрах зорилготой.

Энэ нь сүүлийн 50 орчим жилийн хугацаанд байгаагүй хүн төрөлхтний хамгийн алс зайн сансрын аялал болно. Хөлгийн багт Рийд Уайзман, Виктор Гловер, Кристина Кох, Жереми Хансен зэрэг сансрын нисгэгчид орсон. Өмнө нь Кеннеди сансрын төвд хийсэн туршилтын үеэр устөрөгч алдагдах асуудлыг зассан байсан. Пуужинд ойролцоогоор 730 мянган галлон түлш цэнэглэсэн бөгөөд эхэндээ туршилтыг амжилттай болсон гэж үзэж байв.

“NASA”-гийн захирал Жаред Исаакман төлөвлөгдсөн хөөргөлт хойшлогдсонд олон нийт сэтгэл дундуур байгааг ойлгож байгаагаа илэрхийлээд, сансрын хөтөлбөрүүдэд саатал гарах нь түгээмэл гэж хэлжээ. Тэрбээр Нийл Армстронг ч түүхэн Сарны буултаасаа өмнө техникийн асуудалтай тулгарч байсан гэдгийг онцолсон байна.

Хэрэв “Artemis II” амжилттай болбол дараагийн “Artemis III” хөтөлбөрт боломж олгож байна. Мөн “Artemis II” нь 1972 оноос хойш анх удаа сансрын нисгэгчдийг Сарны гадаргууд буулгах зорилготой юм. “NASA” 2028 он гэхэд буултыг хийхээр төлөвлөж байгаа ч энэ хугацаа нэлээд урт байж болохыг хүлээн зөвшөөрсөн байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн