Дасгалжуулагчгүй The MongolZ-ийг FaZe амлав

Цахим спортын “CS2” төрлийн “BLAST Bounty”-ийн хоёрдугаар улирлын финалын тоглолтууд өнөөдөр/2026.07.30/ эхэлнэ. Тэмцээний дүрэм ёсоор өчигдөр чансаа доогуур багууд нь өрсөлдөгчөө амлав. Мальтад эхлэх тэмцээний эхний амыг “paiN” авч, “Astralis”-ийг өрсөлдөгчөөрөө сонгожээ.

Бразилын багийн ахлагч ярихдаа “Astralis-ийн эхний сонгодог мап нь Ancient. Бид Ancient тоглодоггүй. Энэ л бидний давуу тал. Бид бусад мапууд дээр тогломоор байна. Сүүлд бид тэднийг хожсон” гэв.

Үүний дараа “FaZe”-ийн ээлж ирж, “The MongolZ”-ийг амласан юм. Хоёр багт хоёуланд нь хожил хэрэгтэй. Аль хожсон баг нь “VRS” чансааны оноогоо ахиулах учиртай. “FaZe”-ийн шинэ дасгалжуулагч “enkay J” ч дасгалжуулагч “maaRaa” багтайгаа хамт байхгүй ч “The MongolZ” шилдэг тоглолтоо гаргах бололцоотой гэж хэлсэн.

Дасгалжуулагч “maaRaa” хувийн шалтгааны улмаас ойрын хугацаанд багтайгаа хамт тэмцээнд оролцох боломжгүй.

“3DMAX” ч “Spirit”-ийг бус “MOUZ”-ийг сонгосон. Энэ талаараа тус багийн дасгалжуулагч “wasiNk” ярихдаа “Бид Spirit-ийг сонгож болох байсан. Гэхдээ мап сонголтын талаар бодлоо. Эхний өдрөөс л бид MOUZ-ийг сонгохыг хүссэн. Өнөөдөр тэднийг сонгоход тохиромжтой өдөр байлаа” гэжээ.

Эцэст нь “Liquid”-д ямар ч сонголтгүй “Spirit” очсон. Бүрэлдэхүүндээ салхи оруулсан Хойд Америкийн баг өмнөх шатандаа “Vitality” болон “G2” зэрэг шилдэг багуудыг хожсон учир “Spirit”-ийг хожиход гайхах зүйлгүй.

Тэмцээний эхний тоглолт өнөөдөр 21:00 цагаас “Liquid” болон “Spirit” багуудаар эхэлнэ. “The MongolZ”-ийн хувьд маргааш 20:30 цагаас тоглоно.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн