Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

Хөлбөмбөгийн ДАШТ 2026

Испанийн Родри энэ дэлхийн аваргын шилдэг тоглогч буюу Алтан бөмбөгийн эзэн боллоо. Ла Роха бөмбөрцгийн тэргүүн баг болоход төвийн шугамыг нь тэр хариуцав. Багийнхаа довтолгоог зохион байгуулж, эсрэг багийн довтолгоог нураасан Родри гоолоор хэмжигдэхгүй үр нөлөөг үзүүлжээ.

Өдгөө 30 настай тэрбээр финалын тоглолтод 105 дамжуулалтынхаа 101-г нь амжилттай гүйцэтгэж, агаарын тулаандаа 80 хувьтай ялж, хоёр гоолын боломж үүсгэсэн аж. Родри тэмцээний турш багаа удирдан чиглүүлж, баг нь ч ердөө ганцхан гоол алдсан үзүүлэлттэй түрүүлэв.

Испанийг оргилд хүргэсэн "толгой": Родригийн Алтан бөмбөг

2024 оны есдүгээр сард Арсеналын эсрэг тоглолтын үеэр өвдөгний урд чагтан холбоосоо тасалсан тэрбээр өнгөрсөн тавдугаар сард л талбайдаа эргэн ирсэн. Түүний форм, тоглолтод эргэлзсэн хүн олон байсан ч бурууг нь батлав.

Дэлхийн аваргын шилдэг тоглогч болсон Родри “Энэ мэдрэмжийг үгээр илэрхийлж чадахгүй байна. Яг одоо үүлэн дээр хөвж байгаа мэт л байна. Үнэхээр хүнд цаг үеийг тууллаа. Шинэ үеийнхэндээ хандаж хэлэхэд миний жишээг боломж болгож хараарай. Хэдий унах үе байгаа ч сэхэх үе бас байдаг шүү. Энэ бол миний амьдралын гүн ухаан. Мэдээж юмс санаснаар болохгүй үе байна. Гэхдээ үргэлж эерэг байгаарай гэж би тоглолтын өмнө залуустаа хэлсэн. Бид зоригтой байлаа” гэсэн юм.

Мбаппе, Месси, Холанд, Кэйн, Беллинхем нар гоолоор бороо оруулж, гайхалтай тоглолтыг үзүүлсэн ч шилдэг болоход дан гоол хангалтгүй гэдгийг Родри харууллаа. Түүнээс гадна багийнх нь хамтрагч, хамгаалагч Кубарси шилдэг залуу тоглогч, хаалгач Унай Симон Алтан бээлийн эзэн болжээ.

Алтан шаахайн эзнээр арван гоолтой Францын Килиан Мбаппе тодорсон.

Испанийг оргилд хүргэсэн "толгой": Родригийн Алтан бөмбөг

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн