Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

КАМПАЛА, 2026 оны долоодугаар сарын 29 /TASS/. Угандад 42 хоногийн турш Эбола вирусний халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй тул тус улсад гарсан дэгдэлт дууссаныг албан ёсоор зарлажээ. 

“Уганда улс Эбола вирусээс албан ёсоор ангижирлаа” хэмээн Эрүүл мэндийн сайд Крис Барьомунси мэдэгдсэн байна.

Түүний хэлснээр, дотоодод халдвар авсан сүүлчийн өвчтөн зургаадугаар сарын 16-нд эмнэлгээс гарснаас хойш 42 хоногийн ажиглалтын хугацаа дууссан тул ийм шийдвэр гаргажээ.

Тавдугаар сард гарсан дэгдэлтийн хугацаанд халдварын 20 тохиолдол батлагдсаны 15 нь хөрш Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн бол таван хүн Угандад дотооддоо халдвар авсан байна. Нас барсан хоёр өвчтөн хоёулаа БНАКУ-ын иргэн бөгөөд 18 хүн бүрэн эдгэрсэн байна.

Эболагийн халдварын сүүлчийн тохиолдол болох БНАКУ-ын иргэн эмнэлгээс гарсны дараа буюу зургаадугаар сарын 16-наас 42 хоногийн эрчимжүүлсэн тандалтын хугацаа эхэлснийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) мөн долоодугаар сарын 17-нд мэдэгджээ. ДЭМБ-ын дүрмийн дагуу энэ хугацаанд шинэ халдвар илрээгүй тохиолдолд дэгдэлтийг дууссан гэж үздэг.

Эболагийн халдварын энэ удаагийн дэгдэлт тавдугаар сарын 15-нд БНАКУ-ын зүүн нутагт болон Угандад эхэлсэн бөгөөд голомт нь Конгогийн Итури мужид бүртгэгджээ. Одоогоор БНАКУ-ын таван мужид Эболагийн халдвар тархаад байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн