Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

ЛОНДОН, 2026 оны долоодугаар сарын 28 /Reuters/. Их Британийн эрх баригчид Хонконгийн сөрөг хүчний удирдагч асан Вү Чи-Вайгийн байх хугацааг нэг долоо хоногоор хязгаарласан шийдвэрээ цуцалсныхаа дараа түүнийг гэр бүлийнхэнтэйгээ хамт зургаан сар үлдэхийг зөвшөөрсөн тухай өмгөөлөгч нь мэдэгджээ.

Татан буугдсан Ардчилсан намын дарга асан Вү Чи-Вай Хятадын үндэсний аюулгүй байдлын хуулийн дагуу ял эдэлж, зургаадугаар сард шоронгоос суллагдсаныхаа дараа эхнэр, хүүтэйгээ уулзахаар өнгөрсөн долоо хоногт Их Британид ирсэн байна. 

2020 онд Бээжин аюулгүй байдлын тухай хатуу хуулийг хэрэгжүүлж эхэлсний дараа Их Британийн эрх баригчид Хонконгийн оршин суугчдад цагаачлалын журмаа хөнгөвчилсөн юм. Гэвч Вүг өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт Их Британид ирэхэд нь ердөө нэг долоо хоног оршин суух эрх олгож, паспортыг нь хураан авчээ. Их Британийн Дотоод хэргийн яам энэ талаар тайлбар өгөхөөс татгалзаад, тус улс дахь Хонконгийн иргэдийг дэмжих бодлогыг тууштай хэрэгжүүлж байгаа гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн