COP17 Мэдээллийн төвийг МОНЦАМЭ агентлагт нээж, Үндэсний хорооноос анхны хэвлэлийн хурлыг хийлээ

Үндэсний мэдээллийн агентлагийн байранд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын талаарх мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан олон нийтэд нээлттэй хүргэх зорилготой СОР17 Мэдээллийн төвийг өнөөдөр нээлээ.

СОР17 Мэдээллийн төвийн нээлтэд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, СОР17 хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, Үндэсний мэдээллийн агентлагийн Орлогч дарга Т.Энхтуяа нар оролцов.

агентлагт нээж буй СОР17 Мэдээллийн төвд Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/-ын бэлтгэл ажлын явц, зохион байгуулалттай холбоотой тодорхой асуудлуудаар холбогдох ажил хариуцсан албан тушаалтнууд 7 хоногт 2 удаа хэвлэл мэдээллийнхэнд зориулсан мэдээллийг өгч байх юм.

агентлагийн Орлогч дарга Т.Энхтуяа СОР17 Мэдээллийн төвийг нээж хэлсэн үгэндээ, Үндэсний мэдээллийн агентлаг Монгол Улсыг гадаадад сурталчлах үндсэн зорилгын хүрээнд монгол, англи, орос, хятад, япон, солонгос хэлээр тогтмол мэдээлэл бэлтгэж түгээдэг, дэлхийн 30 гаруй орны мэдээллийн агентлагуудтай хамтын ажиллагаа бүхий байгууллага. Эдгээр агентлагаас Японы Киодо /Kyodo/, БНСУ-ын Ёнхап /Yonhap/ агентлагууд энэ удаагийн Монгол Улсад зохион байгуулах СОР17 хурлыг ирж сурвалжилна. Өнөөдөр нээж буй энэхүү СОР17 Мэдээллийн төв нь хэвлэл мэдээллийнхэнд зориулан СОР17 бага хурлын явцын талаарх мэдээллийг тогтмол шуурхай хүргэж, улмаар олон нийтэд хурлын талаарх үнэн зөв ойлголтыг өгөх индэр болж байгаа юм хэмээн онцоллоо.

Улмаар мэдээллийн төвд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, СОР17 хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр нар СОР17 бага хурлын агуулга, ач холбогдол, бэлтгэл ажлын талаар хэвлэл мэдээллийнхэнд зориулан дэлгэрэнгүй мэдээлэл өгч, тэдний сонирхсон асуултуудад хариулав.

агентлаг 2016 онд Монгол Улсад зохион байгуулсан AСEM11 буюу Ази, Европын 11 дэх удаагийн уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд АСЕМ-ын Мэдээллийн төвийг ажиллуулж байсан юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн