2026-2027 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай холбоотой Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир өнөөдөр мэдээлэл хийлээ.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/-ыг Улаанбаатар хотод 8 дугаар сарын 17-28-нд зохион байгуулахтай холбоотой хурал зохион байгуулах бүсэд байрлаж байгаа таван дүүргийн 73 цэцэрлэг, 60 сургуульд дараах зохицуулалт хийнэ. Тогтоосон хугацааанд хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлыг цахимаар зохион байгуулах бөгөөд хичээл, сургалтын үйл ажиллагаа 9 дүгээр сарын 1-нээс хэвийн эхэлнэ.
Эдгээр цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хувьд 8 сарын 17-28 ны өдрүүдэд:
- Цэцэрлэг, сургууль дээр бүртгэлийн үйл ажиллагааг зохион байгуулахгүй
- Элсэлт, бүртгэл, шилжих хөдөлгөөн зэргийг цахимаар зохион байгуулна
- Багш, ажилтны зайнаас ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ
- Сургалтыг шаардлагатай үед цахим хэлбэрээр зохион байгуулах бэлтгэл хангана
- Цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг эцэг, эхийн хэрэгцээнд тулгуурлан уян хатан зохицуулалтаар ажиллуулахаар зохион байгуулна.
- Эцэг эх, асран хамгаалагчдад урьдчилан мэдээлж, хүүхэд хүргэх, авах авто машины хөдөлгөөнийг бууруулах арга хэмжээ авна.
Дээд боловсролын сургалтын байгууллагын хичээлийн жилийн эхлэх хугацааны тухайд:
Монгол Улсын хэмжээнд дээд боловсролын сургалтын байгууллагын хичээлийн жилийн эхлэх хугацааг хуульд тодорхой нэг гэж заагаагүй байдаг. Харин хичээлийн жилийн зохион байгуулалтыг тухайн сургууль өөрийн сургалтын хөтөлбөр, элсэлтийн үйл ажиллагаатай уялдуулан тогтоодог.
Хууль эрх зүйн зохицуулалт:
2023 онд шинэчлэн баталсан Дээд боловсролын тухай хууль-ийн 19.3-т: “Дээд боловсролын хичээлийн жил нь улиралд хуваагдах бөгөөд 2-4 улиралтай байж болно. Суралцах хугацааг элсэлтийн шалгалттай уялдуулан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөгөөр зохицуулна” гэж заасан.
Энэ зохицуулалтаас үзэхэд:
- Хичээлийн жилийн эхлэх өдрийг хууль тогтоогоогүй
- Их, дээд сургууль өөрийн академик хуанлигаар тогтооно
2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсад зохион байгуулсан НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын дээд боловсролын сургалтын байгууллагуудад сургалтын хэлбэр, хугацааг уян хатан зохион байгуулах чиглэл хүргүүлсэн.
Мөн 7 дугаар сарын 21-ний Засгийн газрын ээлжит бус хуралдааны дараа Боловсролын сайд Л.Энх-Амгалан албан ёсоор мэдээлэл хийхдэ,: “Их, дээд сургууль, коллежийн хичээл 9 дүгээр сарын 15-наас эхэлнэ” гэж мэдэгдсэн.
Энэ шийдвэрийн үндэслэл нь:
8 дугаар сарын 17-28-нд Улаанбаатар хотод болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/-ын зохион байгуулалт, хамгаалалтын бүс, замын хөдөлгөөний зохицуулалттай холбоотой хичээлийн шинэ жилийн зохион байгуулалтад өөрчлөлт оруулах шаардлага үүссэн.
Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Дээд, мэргэжлийн боловсролын бодлого зохицуулалтын газрын дарга, Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга нар болон Боловсролын ерөнхий газрын дарга дээд боловсролын сургалтын байгууллагын удирдлагуудтай өнөөдөр уулзалт хийв. Уулзалтын үр дүнд дараах зохицуулалтыг хэрэгжүүлэхээр санал нэгдлээ. Үүнд:
- 8 дугаар сарын 17-ны өдрөөс элсэлтийн цахим бүртгэлийн үйл ажиллагааг эхлүүлэх
- 8 дугаар сарын 24-ний өдрөөс хичээл сонголтын үйл ажиллагааг цахимаар эхлүүлэх
- 9 дүгээр сарын 14-ний өдрөөс танхимын хичээлийг эхлүүлэх
Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдлагууд дээрх саналтай санал нэгдэж, татгалзсан санал гараагүй бөгөөд нэгдсэн шийдэлд хүрсэн байна.