Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

Улсын драмын эрдмийн театрын тайзнаа хамтран уран бүтээл туурвиж, үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүртэж явсан дөрвөн жүжигчин энэ удаад нэгэн дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна.

Тодруулбал, Монголын кино урлагийн өнгийг тодорхойлж буй Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ, Гавьяат жүжигчин С.Ариунбямба, Гавьяат жүжигчин Ц.Цэрэнболд, жүжигчин Г.Эрхэмбаяр нар “Хан хуур” пикчерсийн шинэ уран бүтээлд нэгдэн ажиллаж байгаа юм. Тэд өмнө нь театрын тайзнаа хамтран тоглож байсан ч дэлгэцийн бүрэн хэмжээний нэг уран бүтээлд ийнхүү дөрвүүлээ зэрэгцэн дүр бүтээж буй нь анхны тохиолдол болж байна.

Өөр өөрийн өнгө төрх, ур чадвар, олон жилийн туршлагаараа үзэгчдийн талархлыг хүлээсэн эдгээр дөрвөн жүжигчний хамтын бүтээл нь кино сонирхогчдын хамгийн их хүлээлттэй төслүүдийн нэг болоод байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн