БНХАУ-ын Хөх хотод зохион байгуулсан Олон улсын өсвөрийн “Чинчэн цом–2026” хөлбөмбөгийн тэмцээнд “SP Falcons” клубын баг тамирчид амжилттай оролцлоо.
U13 насны ангилалд А.Учрал ахлагчтай, Т.Галдансүх дасгалжуулагчтай баг тэмцээний аваргаар шалгарлаа.
Тэмцээний мэргэн бууч: А.Учрал-22 гоол
Тэмцээний шилдэг тоглогч: Б.Хангарьд
Тэмцээний чөлөөтийн цохилтын аваргаар С.Насанбуян
Дэд байр: Б.Хангарьд
Гутгаар байр: Б.Баттүшиг
U13 насны Б баг
М.Төгсбаясгалан ахлагчтай, М.Жансерик дасгалжуулагчтай U13 насны Б баг доод шатны тэмцээнд хоёрдугаар байр эзэллээ.
Мөн чөлөөт цохилтын аварга шалгаруулах тэмцээний аваргаар Л.Оргил, шилдэг хаалгачаар Ч.Нэгүүн тодорсон байна. Эдгээр амжилт бол хүүхэд бүрийн уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэл, дасгалжуулагчдын мэргэжлийн ур чадвар, тууштай дэмжлэг, эцэг эх, асран хамгаалагчид, ивээн тэтгэгчдийн үнэтэй хувь нэмрийн үр дүн юм.


