МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 19 /TASS/. Италид болж буй өвлийн Олимпын наадмын эрэгтэйчүүдийн хоккейн тэмцээний хагас шигшээ тоглолтод өрсөлдөх багууд тодорлоо.
Хагас шигшээ шатанд АНУ-ын шигшээ баг Словакийн багтай, Канадын хоккейчид Финландын багтай өрсөлдөнө. Шөвгийн наймын тоглолтод америкчууд Шведийн багийг нэмэлт цагт 2:1-ээр хожсон бол словакууд Германыг 6:2-оор, канадчууд Чехийг нэмэлт цагт 4:3-аар, финландууд Швейцарын багийг нэмэлт цагт 3:2-оор тус тус хожжээ.
Хагас шигшээ тоглолтууд хоёрдугаар сарын 20-нд, хүрэл медалийн төлөөх тоглолт 21-нд, финалын тоглолт 22-нд болно.