ЛОНДОН, 2026 оны долоодугаар сарын 22 /BBC/. Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА) 2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (ДАШТ) шувтаргын тоглолтод Испанийн шигшээ багт хожигдсоны дараа гаргасан Аргентины багийн тоглогчдын үйлдлийг шалгаж эхэлснээ мэдэгджээ.
ФИФА-гийн Сахилгын хороо “MetLife” цэнгэлдэх хүрээлэнд тоглолт дууссаны дараа яг юу болсныг тогтоохоор прокурор томилжээ. Зодоонд оролцсон тоглогч, дасгалжуулагчдын эрхийг хасах, мөн Аргентины Хөл бөмбөгийн Холбоог (AFA) торгож магадгүй байна.
Аргентины баг Испанийн шигшээд 0:1-ээр хожигдсоны дараа Аргентины зарим тоглогч, багийн ажилтнууд аварга цолоо тэмдэглэж байсан Испанийн тоглогчидтой зодоон үүсгэсэн байна. Телевизийн дүрс бичлэгээс үзэхэд Науэль Молина, Леандро Паредес, Тьяго Альмада, туслах дасгалжуулагч Роберто Аяла нар зодоонд оролцжээ.
Үүний зэрэгцээ ФИФА Аргентины шигшээ баг Английн багийг 2:1-ээр хожсон хагас шигшээ тоглолтын дараа Фолклендийн арлуудтай холбоотой улс төрийн агуулгатай зурагт хуудас дэлгэсэн асуудлыг мөн тусад нь шалгаж байна.