Ховд, Завхан, Баянхонгор, Дорнод аймгийн нийт 6 сумын нутагт бэлчээрийн хөнөөлт царцаа хэт олширч байгааг тогтоожээ

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэсээс бэлчээрийн хөнөөлт царцааны ажиглалтын мэдээний тоймыг гаргажээ.

Хөнөөлт царцааны нягтшилын 2026 оны 7 дугаар сарын 10-ны мэдээгээр Ховдын Чандмань, Завханы Цагаанхайрхан, Баянхонгорын Гурванбулаг, Дорнодын Хэрлэн, Гурванзагал, Сэргэлэн сумдын нутагт царцааны хэт олшролттой буюу 1 м2 талбайд 8-19 царцаа тоологдсон байна. Харин бусад сумдын нутгаар хэвийн буюу 1-7 царцаа тоологджээ.

Царцааны төрлийн хувьд сибирийн болон бараан далавчит царцаахай зонхилон ажиглагдсан тухай ХХААХҮЯ мэдээлэв.

Ховд, Завхан, Баянхонгор, Дорнод аймгийн нийт 6 сумын нутагт бэлчээрийн хөнөөлт царцаа хэт олширч байгааг тогтоожээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн