Хүй долоон худагт “Айраг” фестиваль болж байна

Монголчуудын уламжлалт үндэсний идээ, ундааны нэг болох айраг нь нүүдэлчдийн ахуй соёл, малчин түмний амьдралын хэв маягтай салшгүй холбоотой үнэт өв юм.

Энэхүү фестивалиар айраг эсгэх уламжлалт арга ухаан, айрагны соёл, хэрэглээг олон нийтэд таниулж байна.

Фестивальд Булган, Архангай, Өвөрхангай, Төв, Дундговь аймгийн малчид оролцож, нутаг нутгийн айрагны онцлог, уламжлалыг сурталчилж байна.

Энэ хүрээнд монголчуудын эртнээс уламжилж ирсэн дэмбээ наадгайг сэргээн сурталчлах “Дэмбээ” тэмцээн боллоо.

Хүй долоон худагт "Айраг" фестиваль болж байна

Хүй долоон худагт "Айраг" фестиваль болж байна

Хүй долоон худагт "Айраг" фестиваль болж байна

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн