“Хилчин” спорт хорооны баг түрүүллээ

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн үндэсний их баяр наадмын шагайн харвааны насанд хүрэгчдийн багийн харваанд 106 багийн 848 харваач цэц мэргэнээ сорин өрсөлдөв.

Улмаар Монгол Улсын үлэмж дархан мэргэн Б.Баттулга ахлагчтай  “Хилчин” спорт хороо, Монголын төмөр зам баг түрүүллээ.

Шилдгүүдэд шагналыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дэд дарга Б.Пүрэвдагва гардууллаа.

Тэргүүн байр: Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уугуул МУ-ын үлэмж дархан мэргэн, спортын мастер Б.Баттулга ахлагчтай “Хилчин” спорт хороо, “Монголын төмөр зам” баг
Дэд байр: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул МУ-ын гарамгай мэргэн Ч.Буянжаргал ахлагчтай “Алтанговь транс” компанийн баг
Гутгаар байр: Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын уугуул Аймгийн гоц мэргэн А.Ариунгэрэл ахлагчтай “Сүлд”спорт хороо, “Өндөрлөг бүрэг” компанийн  баг
Дөрөвдүгээр байр: Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уугуул Монгол Улсын үлэмж дархан мэргэн Б.Түвшинбаяр ахлагчтай “Их говийн үндэстэн” баг
Тавдугаар байр: Архангай аймгийн Хайрхан сумын уугуул Монгол Улсын үлэмж дархан мэргэн С.Ямааранз ахлагчтай АПУ, “Алдар” спорт хорооны баг
Зургаадугаар байр: Дорноговь аймгийн Алтанширээ сумын уугуул Аймгийн гоц мэргэн Л.Алтангэрэл ахлагчтай “Ивээлт баян буурал” компанийн баг
Долоодугаар байр: Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Аймгийн гоц мэргэн Б.Бямбабаатар ахлагчтай “Рок гранд” компанийн баг
Наймдугаар байр: Дархан-Уул аймгийн Дархан сумын уугуул Аймгийн гоц мэргэн Л.Эрдэнэсан ахлагчтай Малчин телевиз, “Аппалуза” компанийн баг тус тус шагналт байрт шалгарав. 

"Хилчин" спорт хорооны баг түрүүллээ

"Хилчин" спорт хорооны баг түрүүллээ

"Хилчин" спорт хорооны баг түрүүллээ

"Хилчин" спорт хорооны баг түрүүллээ

"Хилчин" спорт хорооны баг түрүүллээ

"Хилчин" спорт хорооны баг түрүүллээ

"Хилчин" спорт хорооны баг түрүүллээ

"Хилчин" спорт хорооны баг түрүүллээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн