Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмын сурын харвааны медальтнууд тодорлоо.
Энэ жилийн наадамд Баян-Өлгий аймгаас шинэхэн даян мэргэн цолтон төрсөн бол Өвөрхангайгаас шинэ улсын мэргэн мэндэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цолны үнэмлэх, тэмдгийг гардуулан өгсөн юм.
Харин шагналт байрт шалгарсан харваачдад шагналыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дэд дарга Б.Пүрэвдагва гардуулав.
Эрэгтэй төрөлд:
1. Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын уугуул, “Мондэ” багийн харваач Монгол Улсын мэргэн Х.Болдбаатар 38 оноо, 2. Завхан аймгийн Яруу сумын уугуул, Завхан аймгийн Үндэсний харваачдын холбооны харваач Аймгийн мэргэн, спортын мастер Т.Эрболд 38 оноо,
3. Завхан аймгийн Алдархаан сумын уугуул “Хантайшир” зурхайн харваач Аймгийн мэргэн Э.Золбадрах 38 оноо,
4. Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул, Уулсын мэргэчүүл” харваачдын холбооны харваач Аймгийн мэргэн Б.Мөнхзориг 37 оноо
5. Налайх дүүрэг, “Өвөрхангай Их Өв Цэцэн” багийн харваач Улсын онч харваач Б.Хатансайхан 37 оноо




Эмэгтэй төрөлд:
1. Өвөрхангай аймаг Бат-Өлзийт сумын уугуул, “Жем Интернэшил”, “Алдар” спорт хорооны харваач, Аймгийн мэргэн С.Тогоохүү 38 оноо
2. Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын уугуул, “Өлгийн мэргэчүүд” багийн харваач Аймгийн мэргэн Л.Мөнхзул 38 оноо
3. Дундговь аймаг Дэлгэрцогт сумын уугуул, “Их мандал зурхай” харваачдын холбооны харваач Аймгийн гарамгай харваач Н.Базаррагчаа 38 оноо
4. Дорноговь аймаг Сайншанд сумын уугуул, “Өвөрхангай Их Өв Цэцэн” багийн харваач Монгол улсын Онч харваач Э.Биндэръяа 38 оноо
5. Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул, Монгол улсын гарамгай харваач Б.Аззаяа 38 оноогоор тус тус шалгарлаа.



