Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа эхэллээ.
Энэ даваанд улсын цолтой 15, аймгийн цолтой 17 бөх шалгарч үлдэв. Энэ даваанд 6 харцага цолтон төрөх нь тодорхой байна.
Сонирхуулахад, одоогийн байдлаар улсын начин цолтой 17 бөх төрөөд байна. Дүйзийг танилцуулъя.
