ТӨРИЙН ДАЛБААНЫ ӨДӨРТ ЗОРИУЛСАН ЦЭРГИЙН  ЁСЛОЛЫН ЖАГСААЛ БОЛЛОО

Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан  Монгол Улсын Төрийн далбааг мандуулав.  Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын 4400 орчим алба хаагч, 90 гаруй тусгай зориулалтын техниктэй оролцов. 

ТӨРИЙН ДАЛБААНЫ ӨДӨРТ ЗОРИУЛСАН ЦЭРГИЙН  ЁСЛОЛЫН ЖАГСААЛ БОЛЛОО

ТӨРИЙН ДАЛБААНЫ ӨДӨРТ ЗОРИУЛСАН ЦЭРГИЙН  ЁСЛОЛЫН ЖАГСААЛ БОЛЛОО

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг Төрийн далбаанд зориулсан цэргийн ёслолын жагсаалыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх нээж үг хэлэв. 

ТӨРИЙН ДАЛБААНЫ ӨДӨРТ ЗОРИУЛСАН ЦЭРГИЙН  ЁСЛОЛЫН ЖАГСААЛ БОЛЛОО

Ёслолын жагсаалыг Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогт, Ерөнхий сайд Ням-Осорын Учрал, УИХ, Засгийн газрын гишүүд, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлага, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар, олон улсын байгууллагын төлөөлөгч, албаны хүмүүс, иргэд, жуулчид үзэж, хүндэтгэл илэрхийллээ. 

ТӨРИЙН ДАЛБААНЫ ӨДӨРТ ЗОРИУЛСАН ЦЭРГИЙН  ЁСЛОЛЫН ЖАГСААЛ БОЛЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, УИХ-ын дарга Сандагийн Бямбацогт, Ерөнхий сайд Ням-Осорын Учрал нар жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн ёслолд УИХ, Засгийн газрын гишүүд, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар, олон улсын байгууллагын төлөөлөл, албаны хүмүүс оролцов. 

ТӨРИЙН ДАЛБААНЫ ӨДӨРТ ЗОРИУЛСАН ЦЭРГИЙН  ЁСЛОЛЫН ЖАГСААЛ БОЛЛОО

ТӨРИЙН ДАЛБААНЫ ӨДӨРТ ЗОРИУЛСАН ЦЭРГИЙН  ЁСЛОЛЫН ЖАГСААЛ БОЛЛОО

ТӨРИЙН ДАЛБААНЫ ӨДӨРТ ЗОРИУЛСАН ЦЭРГИЙН  ЁСЛОЛЫН ЖАГСААЛ БОЛЛОО

ТӨРИЙН ДАЛБААНЫ ӨДӨРТ ЗОРИУЛСАН ЦЭРГИЙН  ЁСЛОЛЫН ЖАГСААЛ БОЛЛОО

ТӨРИЙН ДАЛБААНЫ ӨДӨРТ ЗОРИУЛСАН ЦЭРГИЙН  ЁСЛОЛЫН ЖАГСААЛ БОЛЛОО

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн