Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын шагайн харвааны насанд хүрэгчдийн багийн тэмцээн үргэлжилж байна.

Насанд хүрэгчдийн ангилалд 105 багийн 840 гаруй харваач цэц мэргэнээ сорьж байгаа юм. Монголын үндэсний шагайн харвааны холбоо VI их хурлаа зохион байгуулж дүрэм, журмаа шинэчлэн баталсан бөгөөд энэ удаагийн наадмын харвааг шинэ дүрмийн дагуу зохион байгуулж буйгаараа онцлогтой.

Энэ жилийн наадамд Монгол Улсын даяар дуурсагдах дархан мэргэн 2, Үлэмж дархан мэргэн 46, Дархан мэргэн 31,

Гарамгай мэргэн 42, Хошой мэргэн 88, Улсын мэргэн 152, Харьшгүй мэргэн 67, Өсөх идэр мэргэн 24,

Аймгийн гоц мэргэн цолтой 369 харваач оролцож байна. Шагайн харвааны тэмцээн энэ сарын 12-нд өндөрлөнө. 

Шагайн харваанд 840 гаруй харваач цэц сорьж байна

Шагайн харваанд 840 гаруй харваач цэц сорьж байна

Шагайн харваанд 840 гаруй харваач цэц сорьж байна

Шагайн харваанд 840 гаруй харваач цэц сорьж байна

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн