Хүй долоон худагт 841 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчид өчигдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин үүрэг гүйцэтгэж эхэллээ.

Үүнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын дарга бөгөөд дотоодын цэргийн командлагчийн тушаалаар Хүй долоон худагт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр наамдмын өдрийг дуустал ажиллах түр хүрээ байгуулсан байна.

Түр хүрээнд цагдаа, дотоодын цэргийн 28 анги байгууллагын 841 алба хаагч, 50 тээврийн хэрэгсэл, 16 албаны нохой болон 30 морьт эргүүлийн бүрэлдэхүүнтэйгээр наадамчдын аюулгүй байдлыг ханган, хяналт тавин ажиллах ажээ. 

Хүй долоон худагт 841 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна

Хүй долоон худагт 841 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн