Элчин сайд Ц.Мөнх-Оргил итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулав

Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Мөнх-Оргил Бүгд Найрамдах Франц Улсын Европ, гадаад хэргийн яамны Төрийн ёслол болон дипломат арга хэмжээний газрын дэд захирал Матьё Кармонатай 2026 оны 7 дугаар сарын 7-ны өдөр уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хувиа гардууллаа.

Элчин сайд Ц.Мөнх-Оргил Монгол, Францын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, улс төр, эдийн засаг, соёл, боловсрол болон бусад салбарын хамтын ажиллагааг улам бэхжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлэв гэж ГХЯ мэдээллээ.

 Элчин сайд Ц.Мөнх-Оргил итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулав

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн