БНСУ: Дотоод хэргийн сайд асан 7 жилийн ялыг давж заалджээ

БНСУ-ын Дотоод хэргийн сайд асан Ли Сан Минд ерөнхийлөгч асан Юн Сук Ёлын зарласан цэргийн онц дэглэмд голлох үүрэг гүйцэтгэсэн хэргээр долоон жилийн ял оноосон. Түүнийг цэргийн онц дэглэм зарлах бүтэлгүйтсэн оролдлогод оролцсон, Юныг огцруулах шүүх хурлын үеэр худал мэдүүлэг өгсөн гэж буруутгасан юм. Мөн тухайн үед Юн Сук Ёлыг шүүмжилсэн хэвлэл мэдээллүүдийн ус, тогыг таслах зааварчилгаа өгсөн гэж түүнийг буруутгажээ.

Гэвч Ли Сан Мин уг ялыг давж заалдаж байгааг “Yonhap” мэдээллээ.

Тусгай зөвлөх Чо Ын Сукийн баг анхандаа Лид 15 жилийн хорих ял оноохыг шаардсан аж.

Юн Сук Ёлын танхимаас ял авч буй хоёр дахь хүн нь Ли Сан Мин болж байна. Ерөнхий сайд асан Хан Дак Сү өнгөрсөн сард мөн л цэргийн дэглэм зарлах оролдлогын ард голлох үүрэг гүйцэтгэсэн хэргээр 23 жилийн хорих ял авсан билээ.

ЭХ СУРВАЛЖ: YONHAP

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн