ӨНӨӨДӨР: Үндэсний их баяр наадмыг угтан төрийн дээд одон медаль гардуулна

Өнөөдөр болох үйл явдал

08:00 цагт: Үндэсний их баяр наадмын өсвөр үе, балчир насны хүүхдийн үндэсний сурын харваа сурын талбайд эхэлнэ.

08:00 цагт: Үндэсний их баяр наадмын шагайн харвааны өсвөрийн багийн тэмцээн шагайн асарт эхэлнэ.

09:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан салбар бүрдээ амжилт гаргасан хүмүүст төрийн дээд одон медаль гардуулна.

10:00 цагт: Үндэсний их баяр наадмын комиссын Бөхийн салбар хорооноос Төв цэнгэлдэх хүрээлэнд мэдээлэл хийнэ.

10:00 цагт: “Монголын нүүдэлчин ба адуу” олон улсын эрдэм шинжилгээний хурал “Чингис хаан” үндэсний музейд болно.

Үзэсгэлэн:

-Зураач Б.Батжингийн “Цаг хугацааны өнгө” бие даасан үзэсгэлэнг “HUE” арт галерейд гарч байна. 

-Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Гайхамшигт хүлэг морьд давхих газар” үзэсгэлэн гарч байна.

Орон нутагт:

Дорноговь: Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36, Дорноговь аймаг байгуулагдсаны 95 жилийн баяр наадмын нээлт өнөөдөр болно.

Өвөрхангай: Хархорум музейд “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэнг 8-р сарын 30-ныг хүртэл зохион байгуулна.

Хилийн чанадад:

ОХУ: Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн 7 дугаар сарын 19-нийг хүртэл гарна.

Итали: Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн