–ны төрийн нарийн бичгийн дарга л.мөнхтүшиг бүгд найрамдах хорват улсад 2026 оны 6 дугаар сарын 26-27-нд “олон туйлт ертөнцийн эрин үе: олон чиглэл, нэг ирээдүй” сэдвийн дор зохион байгуулсан “дубровник форум”-д оролцлоо.
тэрбээр форумын үеэр болсон “хүчний төвүүдийн дунд: олон тулгуурт дипломат үйл ажиллагаа, сургамж” сэдэвт хэлэлцүүлэгт илтгэгчээр оролцож, монгол улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын талаар танилцуулав.
түүнчлэн тэрбээр хорватын гадаад хэрэг, европын яамны улс төрийн асуудал эрхэлсэн төрийн нарийн бичгийн дарга франо матушич-тай 2026 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хоёр улсын гхя хоорондын улс төрийн тавдугаар зөвлөлдөх уулзалтыг хийж, сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж буй хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны үр дүнг хэлэлцэж, цаашид худалдаа, эдийн засгийн харилцааг бодит агуулгаар хөгжүүлэх боломжийн талаар ярилцсанаас гадна бүгд найрамдах армени улсын гадаад хэргийн дэд сайд мнацакан сафарян-тай хоёр талын уулзалт хийж, монгол, арменийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар мөн санал солилцов.
“дубровник форум”-ыг 2006 оноос хойш зохион байгуулж буй олон улс, бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжилд шинэ тутам тулгарч буй сорилтын талаар хэлэлцдэг чухал платформ бөгөөд 19 дэх удаагийн форумд 50 орчим улсын өндөр түвшний төлөөлөгч оролцсоныг ГХЯ мэдээлэв.

