Израиль улс Ливаны өмнөд хэсгийн 2 бүс нутгаас цэргээ татна

Вашингтонд болсон хэлэлцээрийн хүрээнд Израиль улс Ливаны өмнөд хэсэгт орших хоёр бүс нутгаас цэргээ татаж, уг газруудыг Ливаны армид шилжүүлэхээр болжээ. АНУ-ын зуучлалтай хэлэлцээ нь Израиль, Ливан, АНУ-ын хооронд өргөн хүрээтэй энхийн хэлэлцээрт хүрэх боломжийг олгож байгаа гэж Израилийн албан тушаалтан мэдэгдэв.

Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяхугийн мэдэгдсэнээр, Израиль Литани голын хойд болон өмнөд хэсгээс цэргээ гаргана.

Израиль, Ливан улсууд хэзээ ч дипломат харилцаатай байгаагүй. Гэхдээ Трампын засаг захиргааны хүчин чармайлт дор хоёр улс таван ч удаа хэлэлцээ зохион байгуулжээ. Энэ удаагийн алхам нь жинхэнэ эхлэлийн цэг гэдгийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио мэдэгдэв.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн