Венесуэлийн газар хөдлөлтөөр нас барагсдын тоо 920 хүрчээ

Венесуэль улсад өнгөрсөн Лхагва гаригт /2026.06.24/ хоорондоо 40 секундын зайтай хоёр хүчтэй газар хөдлөлт болсон билээ. Газар хөдлөлтөөс болж нас барагсдын тоо 920 хүрсэн бол 3360 хүн бэртэж гэмтээд буйг хэвлэлүүд зургадугаар сарын 27-ны байдлаар мэдээлэв. Одоо ч сураггүй хүмүүс олон хэвээр байгаа тул нас барагсдын тоо цаашид өсөх магадлалтай. Дор хаяж 172 хүн гацсан, дарагдсан байдалтай байгааг төрийн телевизээр мэдээлжээ.

Нийслэл Каракас болон нутгийн хойд хэсэгт сургууль, эмнэлэг зэрэг олон барилга нурж сүйдсэн тул гэмтэж бэртсэн хүмүүсийг түр эмнэлгийн байгууламжуудад эмчилж байгаа аж. Эмнэлгийн түр байгууламжууд ачааллаа дийлэхгүй байхын зэрэгцээ эмнэлгийн багаж хэрэгсэл, эм дутагдалтай байна.

НҮБ-ын мэдээлж буйгаар аврах, эрэн хайх ажиллагаанд олон улсын 2000 орчим ажилтан дайчлагдаж байна.

Нийслэл Каракасын хойд хэсгийн Ла Гуайра газар хөдлөлтөд хамгийн их өртжээ. Тус мужид Венесуэлийн хоёр чухал боомт болон улсын гол нисэх буудал “Simón Bolívar” байрладаг.

Анхны газар хөдлөлтөөс хойш 214 удаагийн чичиргээ бүртгэгджээ. Газар хөдлөлтийн дараах 72 цаг хамгийн ноцтой байдаг аж.

Венесуэлийн газар хөдлөлтөөр нас барагсдын тоо 920 хүрчээ

Венесуэлийн газар хөдлөлтөөр нас барагсдын тоо 920 хүрчээ

Венесуэлийн газар хөдлөлтөөр нас барагсдын тоо 920 хүрчээ

Венесуэлийн газар хөдлөлтөөр нас барагсдын тоо 920 хүрчээ

Венесуэлийн газар хөдлөлтөөр нас барагсдын тоо 920 хүрчээ

Венесуэлийн газар хөдлөлтөөр нас барагсдын тоо 920 хүрчээ

Венесуэлийн газар хөдлөлтөөр нас барагсдын тоо 920 хүрчээ

Венесуэлийн газар хөдлөлтөөр нас барагсдын тоо 920 хүрчээ

ЭХ СУРВАЛЖ: BBC

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн