Гал унтраах техникийн УАШТ эхэллээ

Онцгой байдлын байгууллагын Гал унтраах техник спортын улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхлэв.

Тэмцээнд нийслэлийн Онцгой байдлын газрын 103 алба хаагч оролцож байна. Улсын аварга шалгаруулах тэмцээн нь эрэгтэйчүүдийн 26, эмэгтэйчүүдийн анхдугаар тэмцээн бөгөөд баг тамирчид довтолгооны шат, саадтай 100 метр, 4х100 метрийн буухиа гүйлт, байлдааны тархалт гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдөж, аваргуудаа шалгаруулах ажээ.

Гал унтраах техник спорт нь Онцгой байдлын албаны мэргэжлийн спорт бөгөөд албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр, хатуужлыг сорьдог онцлогтой.

Уг спортыг Монгол Улсад 1956 оноос хөгжүүлж эхэлсэн бөгөөд ЗСБНХУ (хуучнаар)-ын Ленинград хотын Галын техникийн дунд сургууль төгсөж ирсэн алба хаагчид анх суурийг тавьсан түүхтэй.

Гал унтраах техникийн УАШТ эхэллээ

Гал унтраах техникийн УАШТ эхэллээ

Гал унтраах техникийн УАШТ эхэллээ

Гал унтраах техникийн УАШТ эхэллээ

Гал унтраах техникийн УАШТ эхэллээ

Гал унтраах техникийн УАШТ эхэллээ

Гал унтраах техникийн УАШТ эхэллээ

Гал унтраах техникийн УАШТ эхэллээ

Гал унтраах техникийн УАШТ эхэллээ

Гал унтраах техникийн УАШТ эхэллээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн