Бээжингийн олон улсын номын үзэсгэлэнд монголчууд анх удаа павильон тусгайлан засаж оролцов

Монголын зохиолчид БНХАУ-ын Бээжин хот дахь Монголын Элчин сайдын яамны дэргэдэх Соёл, мэдээллийн төвд номын өдөрлөг зохион байгуулжээ.

Энэ үеэр Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Аюурзана, “Номын ертөнц” сэтгүүлийн эрхлэгч Б.Сувд, “МУИС” хэвлэлийн газрын менежер Т.Ууганбаяр, “Номын ертөнц” клубийн ахлагч Г.Тэн-Мэргэн нар Бээжин хотноо суралцаж буй оюутан, судлаач, мөн ажиллаж, амьдардаг монгол иргэддээ зориулан уулзалт хийсэн байна. Уулзалтын хүндэт зочин Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аюурзана “Тэнгэрийн судар”, “Бөөгийн домог” номынхоо тухай ярьж, уншигчдын сонирхсон асуултад хариулав. Мөн “Либро сувд” утга зохиолын агентлаг, “Нэпко” хэвлэлийн газар, Монгол судлалын хүрээлэн, МУИС болон “Ангир” зэрэг хэвлэлийн газраас ном бүтээлээ уншигчдад дэлгэн сонирхуулсан байна. Энэ үеэр “Номын соёлт ертөнц” төрийн байгууллагаас Элчин сайдын яамны номын санд “Номын ертөнц” сэтгүүлийн дугаарууд, уншлага удирдах цаглавараа, хэвлэн нийтлэгчид ном, бүтээлийнхээ дээжээ гардуулжээ.

Бээжингийн олон улсын номын үзэсгэлэнд Хятадын 1700 гаруй номын хэвлэлийн аж ахуйн нэгж болон гадаадын 82 орноос байгууллага оролцож, 220 мянга гаруй нэр төрлийн шилдэг бүтээлийг дэлгэж, 1000 орчим хэлэлцүүлэг, уулзалт, соёлын солилцооны хөтөлбөрүүд зохион байгуулсан бөгөөд 300 мянган иргэн үзэж сонирхсон байна. 1986 оноос эхлэлтэй номын үзэсгэлэнд манай улсаас “Либро Сувд” утга зохиолын агентлаг павильон тусгайлан засаж оролцсон байна.

Мөн Хятадын зохиол, бүтээлийг түгээн дэлгэрүүлэх, Хятад болон бусад орны соёлын харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн БНХАУ-ын Засгийн газраас гадаадын зохиолч, орчуулагч, хэвлэн нийтлэгч нарт олгодог “Тусгай номын шагнал”-ыг манай улсаас МУИС-ийн Хүмүүнлэгийн сургуулийн багш, хятад судлаач, орчуулагч Ш.Эгшиг гарджээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн