Ганын шулам Харри Кэйнийг шившлэгээр зогсооно гэв

Хөлбөмбөгийн ДАШТ 2026

Энэ дэлхийн аваргын гол фаворитуудын нэг Английн шигшээ баг маргааш/2026.06.23/ 04:00 цагаас хэсгийн хоёр дахь тоглолтоо Ганын эсрэг хийнэ. Хоёр багийн хожсон нь дараагийн шатанд шалгарах эрхээ эрт авах учиртай.

Тоглолтын өмнө нэгэн сонирхолтой үйл явдал болсон нь Ганын алдартай шулам Нана Кваку Бонсамын зүгээс Английн довтлогч Харри Кэйнийг зогсоох шившлэг шивших аж. Тэрбээр өмнө нь 2014 оны дэлхийн аваргаар Ганын эсрэг Роналдог зогсоож байсан гэнэ.

Нана Кваку Бонсам буюу орчуулбал Лхагва гаригийн чөтгөр гэх эр ярихдаа “Би Харри Кэйнийг ажиглаж байгаа. Би өөрийнхөө чадамжийг өмнө нь харуулж байсан. Тиймээс одоо түүнийг зогсоохын тулд юу хийхээ мэднэ. Би түүнд ноцтой гэмтэл шившихгүй ээ. Манай шигшээ багийн эсрэг зогсоох хэмжээний л байх болно. Би Ганад туслахын төлөө ажлаа хийнэ” гэжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн