ДАШТ-2026: Норвегийн шигшээ баг хасагдах шатанд шалгарлаа

ВАШИНГТОН, 2026 оны зургаадугаар сарын 23 /TASS/. Норвегийн шигшээ баг хэсгийн шатны хоёрдугаар тойргийн тоглолтод Сенегалын багийг 3:2-оор хожсоноор хасагдах шатанд шалгарлаа. 

АНУ-ын Нью-Жерси муж улсын Ист-Ратерфорд хотод болсон тоглолтод хожсон багаас Маркус Педерсен, Эрлинг Холанд нар 48, 58 дахь минут гоол оруулжээ. Харин хожигдсон багаас Исмаила Сарр (53, 90+3 дахь минут) дубль хийсэн байна. Э.Холандын хувьд 2026 оны ДАШТ-д оруулсан гоолын тоо нь 4 болсон бөгөөд түүнтэй адил тооны гоолыг Францын довтлогч Килиан Мбаппе оруулаад байгаа юм. Харин тэмцээний мэргэн буучдын жагсаалтыг Аргентины довтлогч Лионель Месси 5 гоолтойгоор тэргүүлж байна.

Норвегийн шигшээ баг 1998 оны ДАШТ-ий хэсгийн шатанд нэг хожиж, хоёр тэнцэж байсан бөгөөд 1/8 шигшээд Италийн багт (0:1) хожигдон тэмцээнээ дуусгаж байв.

Францын шигшээ баг 6 оноотойгоор “I” хэсгийг тэргүүлж байгаа бол норвегчууд мөн адил 6 оноотой байна. Харин Сенегал, Иракийн багууд одоогоор нэг ч оноо авч чадаагүй байна.

Хэсгийн шатны сүүлчийн тойрогт норвегчууд Францын багтай тоглох бол сенегалчууд Иракийн багтай өрсөлдөнө. Хоёр тоглолт хоёулаа зургаадугаар сарын 26-нд болно.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн