Мэйжорын аваргаар “Falcons” баг тодорч, өнөө цагийн шилдгүүдийн нэг “Niko” буюу Никола Ковач эцэст нь зорьсондоо хүрлээ. “Falcons” баг финалд Бразилын “FURIA”-г 3-0 гэсэн харьцаатай хожиж, мөнгөөр зодож боссон багийнхаа хэргийг гаргав.
“NiKo” өмнө нь 17 удаа Мэйжорт өрсөлдөж, финалд хүртэл тоглож байсан ч түрүүлж үзээгүй байсан юм. Зарим нь түүнийг титэмгүй хаан ч гэж ярьдаг. Харин энэ удаад дэлхийн топ гурван багийг дараалан хожиж, дэндүү амттай түрүүлэв.

Санасандаа хүрч, зорьсноо гүйцээсэн “NiKo” ярихдаа “Би үүний төлөө бараг бүх амьдралаа зориулсан. 11 жил өрсөлдөж, 20 жилийн өмнө эхэлж байлаа. Энэ бүгд зөвхөн энэ мөчийн төлөө. Үнэхээр том амжилтад хүрлээ. Энэ бүхэн зөвхөн эхлэл байгаасай гэж хүсч байна. Би энэ тоглоомонд нэрээ үлдээмээр байна гэж өмнө нь олон удаа хэлж байсан. Би өөрийн өвийг бүтээхийг хүссэн. Энэ бүхэн Мэйжорын цомгүй бүтэхгүй байлаа. Энэ эхлэл л байгаасай гэж хүсч байна” гэжээ.
